Навч шиг бодол минь харцыг чинь хөнтөрч суунаяадгийм
Надаас ингэтлээ холдоход чинь
Би гуниглаагүй
Бодол чинь өмнө минь
Тэгтлээ чичирч байхад
Борооны дусал ч надад
Хүйтэн санагдаагүй
Болжмор мэт өдрүүдээн дурсаж нялхрахад
Буруугийн өмнөх зөвийг чи түшиж босгоогүй
Энэ л агшинд хором бүхэнд
Эхлэл төгсгөл 2 ээлжилдэгийг
Эндүүрч нэг ч санаагүй
Эхлэл гэмээн төгсгөл
Төгсгөл гэмээн эхлэл
Эндүүхэн амраг минь сөхөөр
Магадгүй
Маргаашийн тухай бодолдоо бүдэрч явахад чинь
Мартаж чадахгүйг чинь мэддэгийн учир
Өнөөдөр би чамаас нисэн одно... ganjigvvr