2012-01-10
Хүннү гүрэний үүсэл болон хаад
Хятадын Цагаан хэрэмийг барьж байгуулсан ард түмэн аугаа. Түүнийг барьж байгуулахад хүргэсэн ард түмэн бүр ч аугаа юм.

Эртний Монгол угсаатан болох Хүнчүүд МЭӨ III- МЭ II зууны заагт их говийн урд талаар, Шармөрөний Бортохой, Ордос хавиар нүүдэллэн амьдарч байгаад Тү.мэн Сайн хааны үед Орхон, Онги, Туул голын сав газарт ирж суурьшжээ. МЭӨ 3000-аад жилийн тэртээ байсан Хятадын Тан улсын үед тэднийг “Хуньюй”, МЭӨ 1127-247 онд байсан Жоу улсын үед “Хяньюнь”, МЭӨ 246-206 онд байсан Цинь улсын үед “Хүннү” гэж нэрлэх болсон ажээ. МЭӨ 209-176 онд Түмэн хааны хүү Модун өөрийгөө хаанаар өргөмжлөн Хүн улсыг байгуулав. Хүнчүүд нүүдлийн болон суурьшмал шинжийг хослуулран аймаг байжээ. Улсын засаг захиргааны зохион байгуулшгг нь баруун, зүүн туци /цэнэн/ ван, баруун, зүүн гули ван, 24 түмтийн дарга, мянгат, зуут, аравтын дарга нараас бүрдэж байв. Хүн цэрэг дуудсан цагт татлагын газар ирэх үүрэгтэй, хожимдвол цаазаар авахуулдаг хатуу чанд хуультай байжээ. Модуны үед Хүн улсын газар нутаг нь улам тэлэгдэж, хил нь дорно зүгт Ляодун мужийн Пиньюань сяний баруун хэсэгт, өрнө зүгт Тэнгэр уудын өмнөд хойд хэсэгт, өмнө зүгт Цагаанхэрэм, Хойд зүгт Байгаль нуур хүрч байв. МЭӨ 200 оноос Хятад улс Хүн улсад халдаж, Хятад улсын хаан Гаоди Пинчэний дэргэд Модун хааны 400000 цэрэгт бүслэгдэн арга буюу энхийн гэрээ байгуулжээ. МЭӨ 198 онд байгуулсан гэрээнд Хятадын хаан: “Цагаан хэрэмээс хойшхи нум, сум агсагчдын улс нь Хүнгийн хааны зарлиг дагаж, Цагаан хэрэмээс урагшхи түшмэдийн бүс малгай өмсөгчид суудаг орон надад захирагдана, Мөн “Хан улс, Хүн улс хоёр бол мөр зэрэгцэх хүчирхэг улсууд” гэж зааж хүлээн зөвшөөрөв. Хүн улс нь МЭ 48 онд умард, өмнөд болон бутарсан байна. Умард Хүн нар Жи Жи хааныг дагаж алс өрнө зүг нүүхэд хүрсэн нь IV зууны үеийн “ИХ НҮҮДЭЛ” гэж түүхэнд орсон том үйл явдлын эх үүсвэр болов. МЭ I зууны үед Умард Хүн нар Зүүн гар хавьд нутаглаж байгаад, МЭ II зууны дундуур Ижил, Дон мөрний адаг орчмын тал нутгшп эзэлж, тэндэх олон аймгийг өөртөө нэгтгэсэн байна. 445 онд Умард Хүн нар Аттил хааны үед ихэд хүчирхэгжин Дон, Днепрээс Дунай мөрөн хүртэлх уудам эх газрыг эзэлж, Зүүн Ромын эзэнт улстай хил залгаж, Константинополь хот хүртэл довтлон, Зүүн Ромын эзэнт улсаас алба авч байгаад 453 онд бутран сарнижээ. Өмнөд Хүн нар нь Хятадын дотоод нутагт оршин сууж, Хятадын харъяанд орсон боловч I зууны үед бослого гаргаж улсын тусгаар тогтнолоо сэргээн IV зууны эхээр Зүүн Хан улсын хойт мужуудыг эзлэн авч, Баруун Жао /304-325/, Өмнөд Ля /397-439/, Ся /407-431/ зэрэг улсыг удаа дараалан байгуулж, X зуун хүртэл оршин тогтножээ.

/Хүн улсыг Хятадууд Хүнну, Сүннү, Европ тивд Гунну хэмээн янз бүрээр нэрлэдэг билээ. Б.Ренчин, Г. Сүхбаатар нарын судалгааны дүнд цаашид Хүн улс хэмээн нэрлэх нь зөв гэснийг иш болгов./

Модун сайн хаан

http://stat.gogo.mn/blog/12/64472/brain_mine/images-456.jpegХүн улсын Түмэн шаньюйн /Хааны/ ууган хүү Модун МЭӨ 234 онд төржээ. Цинь улсын цэргийн жанжин Мэнь Тяны дарангуй их цэрэгг Хүн нар хөөгдөн хүч нь ихэд сарнисан үеийг ашиглан Юэчжийн ван Кидолу Түмэн хаанд элч илгээж, эв найртай баихын баталгаа болгон хан хөвгүүдийнхээ аль нэгийг барьцаанд ирүүлэхийг шаарджээ. Хаан зарим аймгийн зонхилогч нарынхаа эсэргүүшшйг ул хайхран Модунг барьцаанд явуулсан байна. Харь газар, харийн хүмүүсийн хариг хатуу доромжлол, тохуурхал бага балчир Модуны ааш араншинд огцом өөрчлөлт оруулж, хэрсүүжүүлэн ухаан бодлыг нь тэлж байлаа. Юэчжийн ван Кидолугаас эр зориг гарган барьцаанаас зугатаж ирэхэд нь эцэг нь хүү Модунг магтаж, үе залгамжлагч бөгөөд зүүн гарын Жуки хэмээн зарлахад Модун энэ хэргэмээс татгалзсан байна. Улсынхаа гурав дахь зиндааны хүн болох баруун гарын Жуки Гийгун Модуны талд орсноор Түмэн хаан ганцаардан өөрийн хадам Сюйбу аймгийн зонхилогч бөгөөд улсын бага нагац зэрэг цөөн гооны вангуудыг түшиглэхээс өөр замгүй болсон байна. Түмэн хаан тэргүүтэй Хүн улсын байдал энэ үеэс хагарлын замд оржээ. МЭӨ 213-209 оны хооронд Модун өөрийн эдлэн газартаа амьдрах хугацаанд Тэлэнгид аймгийн нэгэн сурвалжит ноёны охиныг хатнаа болгов. Модун цэргийн цоо шинэ шинэтгэл хийж байлдааны дуут сум зохион, цэрэг дарга нараа “өчилгүй дагах” зохион байгуулалтад оруулсан байна. МЭӨ 209 оны намар Модун Хүн улсын төрийн их ав хомрогт оролцохоор өөрийнхөө түмттэй Орхон голд буй эцэг хааны өргөө тийш явах замдаа эцгийнхээ адуун сүрэгтэй тааралдаж эцгийнхээ байлдааны хүлгийг дуут сумаар харвахат нэг ч хүн алгууралгүй нэгэн адил харваж дуут сумын дор эгнэгт нэгдсэнээ харуулсан байна. Түмэн хаан түмний нүдэн дээр суманд шавуулан мориноосоо унаснаар “Төрийн ав” төгсч, Хүн улсын төр эргэсэн байна. Модун Хүн улсын хаан болж “Миний эцэг төрийн жолоог атган явж үл чадах тул арга буюу Хүн улсын хэтийн хувь заяаг бодож энэ удаа эцэг хүүгийн журмыг эвдэв би”. Энэ мөчөөс би Хүн улсын хаан болов хэмээжээ. Үүний дараа МЭӨ 208-207 онд одоогийн Өвөрмонголын Шилийн гол аймгийн болон Монгол улсын Дорнод, Сухбаатар аймгийн өмнөд хэсгийг хамарсан газрыг булаацалдан Дунхугийн эзэн Гэхүтүтэй байлдан ялж, Ухуань уулыг хүргэл хөөн зугатаалгасан боловч түүний цэрэг эрсийн зарим нь ар талынхныхаа хамт Сяньби ууланд нуугдан амьдрах болж, хожмоо Ухуань, Сяньби аймгуудыг үүсгэжээ. МЭӨ 206 онд Хүн улсын манлай эзэн Модун хааныг Чэньли Гуту /тэнгэрийн хүү/, түүний хатанг Яньжий хэмээн өргөмжлөн. төрийн хасбуу тамга бариулжээ. МЭӨ 205-204 онд Модун сайн хаан Ордост цөмрөн орж Лэуфань, Баян аймгуудыг эзлэн, өвөг дээдсийнхээ уугуул нутгийг буцаан авсан байна. Модун сайн хааны эцсийн зорилго бол улсын үндэс болсон газар шороондоо эзэн шиг эзэн байх, гаднаас учрах аюулыг сааруулахад чиглэгдэж, амьдралын утга учир нь газар шороогоо ариун дархан байлгахад оршиж байв. МЭӨ 198 онд эзэн хаанаас Хан улс, Хүн улс эн тэнцүү айл улс гэсэн нотлох бичгийг Модун сайн хаанд ирүүлснээр Хятад улс түүхэндээ анх удаа Төв Азийн нүүдэлчдийн анхны төр улс болох Хүн гүрнийг хүлээн зөвшөөрсөн нь Хятад ба Хүн улсын цаашдын харилцаанд үндсэн эргэлт болов. Ийнхүү “Энх ураг барилдсан”- аар дайн зогсжээ. Модун хаан Хан улстай "Энх ураг барилдаж” хаан угсаандаа харь цус ольсон нь түүний нэг алдаа байв. Монголын анхны хаан гэгддэг Модун сайн хаан МЭӨ 174 онд өөрийн байгуулсан их гүрнийг ахмад хүү Гиюйдээ өвлүүлэн үлдээгээд тэнгэрт хальжээ. Модун сайн хаан “Газар бол амьд бүхнийг тэтгэх хэрнээ өөрөө өсч үржихгүй, би газар шороогоо гэсэндээ хатнаа, тэнгэрийн хүлгээ барьцаанд явуулж байсан. Газар шороо байхад эхнэр, нөхөр, морь бүгд олдоно” хэмээн тодорхойлсон. Модун сайн хааны сургаал, үйл хэрэг үе дамжин мянга мянган жилээр давтагдсаар.



Хүн улсын Шаньюй нарын үе залгамж

1. Түмэн 209 он хүртэл

2. Түмэнгийн хүү Модун 209-217

3. Модунгийн хүү Гиюй /оны цолнь Лаошан/ МЭӨ 174-161

4. Гиюйн хүү Гюньчен 161-126

5. Гюньчены хүү Ичишь /МЭӨ 126-114/

6. Ичишийн хүү Увэй /МЭӨ 114-105/

7. Увэйгийн хүү Ушылу /оны цол нь Эрр шаньюй МЭӨ 105-103/

8. Увэйгийн дүү Гулиху/МЭӨ 103-101/

9. Гулихугийи хүү Зүйдиху /МЭӨ 101-97/

10. Зүйдихугийн хүү Хулгу /МЭӨ 96-85/

11. Хулгугийн хүү Хуяньти /МЭӨ 85-69/

12. Хуяньтигийн дүү Хюйлюй Цюанькай /МЭӨ 68-60/

13. Ушылугийн ач Туцитан /оны цол нь Уянгуди МЭӨ 60-58 Хүн улс баруун зүүн с:/..- хуз;

14. Хюйлюй Цуанькайн хүү Гихэушань /оны цол нь Хуханье МЭӨ 58-3/

15. Гихэушанийн хүү Дяотаомагао /оны цол нь Фүжүлей жоди МЭӨ 29-20/

16. Дяотаомагаогийн дүү Зюймисюй /оны цол нь Соужэ Жоди МЭӨ 19-11/

17. Зюймисюйн дүү Зюймогюй / оны цол нь Гюйю Жоди МЭӨ 11-8/

18. Зюймогюйн дүү Нэньжияс /оны цол нь Үжүлю Жоди МЭӨ 8-МЭ 13/

19. Хянь /оны цол нь Үлэй Жоди МЭ 14-18/

20. Юй /оны цол нь Худурши МЭ 19-46/ Хүн улс умард өмнөд хэсэгт хуваагдаж өмнөд хэсэг нь Хятадад дагаар орж, умард хэсэг нь Сяньби /Сүмбэ/-д эзлэгджээ

21. Умардын Шаньюй Пуну 46?

22. Өмнөдийн Шаньюй Убабихэу 46?



Хүн гүрний их хаан Аттила

Хүн гүрний хаан Аттил 406 онд Хүн улсын хаан ургийн сурвалжит язгууртан Мунзукийн гэрт Ижил мөрний хөвөөвд төржээ. V зууны гучаад онд Аттилийн авга Ругил Хүнгийн хаан байв. Аттил түүхийн тавцанд гарч ирснээр Хүн ба Ромын төдийгүй Европын улс төрийн амьдралд эрс өөрчлөлт гарчээ. Энэ өөрчлөлт 434 онд Ругил нас барж өөрийн ах Мунзукийн хоёр дүү Бледа, Аттил нарт эрх мэдлээ өвлүүлснээр эхэлсэн байна. Ругил, Мунзук. Октар, Өбэрзиү ах дүү дөрвүүл Хүн улсыг захирч байсан агаад, тэдний бүгдийнх нь эрх мэдэл Мунзукийн бага хүү Аттилд төвлөрөх болсон билээ. Ругил нас барж түүний эрхийг Аттил, Бледа нар өвлөн авчээ.

Аттил засгийн эрхэнд гарснаар Хүн, Ромын харилцааг эрс өөрчилж Ромд байнга заналхийлэх болж ихээхэн хүнд шаардлага тулгасан ба ”Ромд чанад дахь аймгуудтай байгуулсан бүх холбоогоо таслах, Олзлогдогсдыг буцаах, Хүн улсын эсрэг ямар ч аймаг, ард түмэнтэй холбоо байгуулахгүй байх, албаа нэмэгдүүлэх. Ромчууд болон Хүн нарт ижил эрх, хамгаалатг бүхий зах зээлтэй болгохыг шаардсан байна. ”Ромчууд түүний нь хүлээн авч хэлэлцээр байгуулав. Энэ хэлэлцээрээ Аттил хэрэг дээрээ Дунай мөрнөөс умардад орших төдийгүй, Ромын хилийн гадна нутаглаж байсан Герман, Славян зэрэг аймгууд дахь өөрийн санаархлыг Ромоор хүлээн зөвшөөрүүлж, хэтдээ Ромын хилээс гадагших Европыг өөрийн засаглалд хамааруулжээ. Аттил Рейн мөрөн хүртэлх газар нутгийг хяналтандаа оруулж санаархлаа Ромчуудаар зөвшөөрүүлсний дараа “Хүн улсын хувь заяа” болсон төлөвлөгөөгөө хэрэгжүүлэн найман жилийн турш остгот, гепитүүдийн байр суурийг хараат хамжлага, холбоотон болтол нь бууруулж оөрийн эзэнт гүрнийг умардад байгуулах хэрэгт зориулахын хамт Персийн эзэнт улс руу довтолж эзэнт гүрнээ нэгэн зэрэг умард, өрнөд рүү тэлж, Рейн хүртэлх умардын ард түмнийг захиргаандаа оруулсны дараа тэрээр 441 онд Зүүн Ромын эзэнт улс руу их давшилтаа хийсэн байна. 441-443 оны Зүүн Ромын дайны дараа 445 оны орчим Аттил Акати руу довтолж ялалт байгуулаад 445 оны үест өөрийн ах Бледаг хөнөөснөөр Хүн улсыг ганцаар эзэгнэн захирах болсон байна.

Аттил 434-447 оны хооронд 13 жилийн дотор тархай бутархай байсан Хүн улсыг нэгтгээд, баруун тийш Рейн мөрөн, дорно зүгт Ижил мөрөн, умар зүгт Балтийн тэнгис, өмнө зүгт Баруун Ромтой Дунай мөрнөөр, Зүүн Ромтой Дунай мөрнөөс өмнө зүгт ”300 миль” зурвасаар хиллэж Адриатын тэнгис хүрсэн өргөн уудам нутаг, варварууд хэмээн нэрлэгдэжбайсан ард түмнүүдийг захиргаандаа оруулаад зогсоогүй Баруун, Зүүн Ромд алба ноогдуулж вассал болгосон байна.

Зүүн Ромын шинэ эзэн хаан Марциан Аттилд төлдөг байнгын албыг төлөхөөс татгалзаж. “Феодесийн тогтоосон албан төлбөрийг төлж захирагдахгүй, анд нөхөртеө бол бэлэг, атаат дайсандаа бол зэвсэг барина” хэмээн мэдэгдсэнд Аттил ихээхэн хилэгнэж Баруун, Зүүн Ром руу ахин элч илгээсэн байна. Аттил өрнө зүгт хийсэн 451 -452 оны аян дайнаараа өмнөө тавьсан зорилгодоо хүрч, Галли руу цөмөрч, Өрнөдийн холбоог бутаргаад, Орлеан. Труа, Тюринг, Колонийг хамарсан төв, зүүн өмнөд болон зүүн хойд Галлийг сүйтгэж, нэгэнт бутарсан дайснуудаа ээлж дараалан цохиж Баруун Ром буюу "Италийг боол болгож” өөрийн нөхцлөө гулган хүлээлгээд зогсолгүй, Галли руу дахин цөмөрч вестготуудтай тулалдсан байна. Гэтэл Ромын шилдэг жанжин Аэций Аттилтай тулалдаж зүрхлэлгүй, Зүүн Ромоос тусламж хүсэж байсан нь өрнөдийн холбоо дахин байгуулагдаагүй байна.

Хүн улсын догшин хаан түүхэнд солир мэтхарван орж ирсэн шигээ гэнэт үгүй болсон билээ. Аттил 453 онд нууцлаг байдалд таалал төгсжээ.

Аттилыг маш хүндтэй оршуулсан. Түүний эхний авс алтаар, хоёрдахь нь мөнгөөр, гуравдахь нь төмрөөр хийгджээ. Хүн нар хүчирхэг хааны зохих ёсны хүндэтгэлийг үзүүлэхийг зорьсон.

Төмөр-ард түмнүүдийг захирсан, Адт, мөнгө хоёр эзэнт гүрнээс /Перс, Ром/ хоёулангаас нь үнэт эрдэнэсийг авч байсныг бэлэгджээ. Оршуулгын дараа шарилыг нууцлахын тулд, оролцсон хүмүүсийг бүгдийг хядаж, Тенза мөрний урсгалыг далан барин хааж, бунхлан дахин урсгаж “нүүдэлчдийн" их хааны бунхнаа нууцлан оршуулжээ.

Аттилыг Өрнөдийн олон эрдэмтэд Чингис хаан, Доголон Төмөр нартай зүйрлэдэг ба тэрээр гайхамшигт жанжин. Их хаан байсан бөгөөд Ромын эзэнт гүрнийг мөхөөхийн хамт Европын ард түмнүүдийн нэгдмэл ухамсрыг суулгасан. Тэрээр Пап Леогийн эрх мэдэл нэр хүндийг өргөснөөр Европ тивд Христосын нэр хүндийг өргөж өгчээ.

Аттил хаан 47 насыг насалж 19 жил төрийн эрх барих хугацаандаа Хүн-ийн хүчирхэг гүрэн байгуулж Европын ард түмнийг Хүн нарын манлайлал дор нэгтгэж, түүхийн аугаа их хаадын нэг болсон. Тэрээр тухайн үед Европчуудыг захирсан цорын ганц харь угсаатны нүүдэлчдийн Монголчуудын өвөг дээдсийн удмын ХҮН ГҮРНИЙ ХААН байсан билээ. Европын ард түмнүүдийн дунд Аттилын тухай өгүүлсэн “Хүчирхэг Вальтарий”, “Дитрих Бернскийн найраглал”, “Хуучин Эдда” “Хильдебрантийн дуулал” зэрэг олон туульс байдаг билээ.

Хүнчүүдийг Европод “Гунну” гэж нэрлэдэг байсан аж.
Бичсэн: EsKo_1214 | цаг: 22:07 | Хобби
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax