www.blogmn.net/uploads/n/nmaralerdene/huuhenkdjdjdjds.jpegХvмvvс анх нvvр тулан уулзмагц бие биенээ харилцан "уншдаг". Ийнхvv унших уншлагаас төрөл бvрийн сэтгэгдэл төрнө. Энэхvv сэтгэгдэлдээ тулгуурлан хvнтэй анх уулзсаныхаа дараагаар бид "нvдэнд дулаахан", "нvдэнд хvйтэн" гэх зэргээр ярьдаг. Анх төрсөн сэтгэгдэл цаашдын харилцаанд хvчтэй нөлөө vзvvлэх нь олон тохиолддог. Гэхдээ энэ бол анхны сэтгэгдэл бvр vнэн зөв байдаг гэсэн vг хараахан биш. Анхны сэтгэгдэл алдаатай байх нь цөөнгvй. Хуурамч, хvний мөс муутай хvнийг нvдэнд дулаахан сайн хvн гээд ойлгочихвол яах вэ? Харилцааны явцад тохиолддог энэ мэт алдаанаас зайлсхийх боломж олгохын тулд анхны сэтгэгдэл vvсэхэд нөлөөлөгч хvчин зvйлvvдтэй уншигч таныг товч танилцуулахыг зорьсон болно. Анхны сэтгэгдэл төрөхөд нөлөөлөгч зарим хvчин зvйлс Урьдчилсан хандлага Сэтгэл санааны байдал Харилцагчдын тэнцвэргvй байдал Гадаад төрх, байдал Гоо сайхан г.м. Урьдлчилсан хандлага "Танайд томилогдсон шинэ дарга ч их сайн хvн дээ, нvдэнд дулаахан хvн бий...", "Танай шинэ хvргэн ч дээ, харахаас тогтворгvй маягийн залуу харагдсан шvv, гэхдээ өөрөө уулзаад мэднэ биз...", "Өнөөдөр танайд алдарт эрдэмтэн ... гуай лекц уншина..." гэх зэргээр бид анх уулзах гэж байгаа хvний талаар урьдчилан мэдээлдэггvй гэж vv? Эдгээр мэдээлэл нь тухайн хvний талаарх анхны сэтгэгдэл vvсэхэд хэрхэн нөлөөлдөг талаар авч vзье. Тухайн хvний талаарх урьдчилсан мэдээлэл, тvvнд хандах хандлага харилцаанд чухал vvрэг гvйцэтгэдэг байна. Vvнийг батлах энгийн туршилтыг сэтгэл зvйчид хийжээ. Бусдаас онцын ялгагдах зvйлгvй, дундаж насны эрэгтэй хvний зургийг санамсаргvй байхад нь авчээ. Зураг авах vед vс зvсээ янзлаагvй, тvvгээр ч барахгvй цамцны захаа ч засч амжаагvй учир яг л тухайн vед байснаараа зураг нь гарсан байна. Энэ хvн хэн байв? Бусдаас ялгагдах гойд юмгvй, гоц авьяасгvй, сайн муутал ньтөдийлөн ажиглагддаггvй эгэл жирийн нэгэн. Гэтэл тvvний зургийг хоёр хэсэг оюутнуудад өгч хvнийг таних чадварыг нь шалгахаар шийджээ. "Энэ зурган дээр байгаа хvний гадаад төрх байдал дээр нь тулгуурлан тодорхойлолт өгнө vv?" гэсэн зааврыг оюутнуудад өгчээ. Зургийг оюутнуудад өгөхдөө нэг хэсэгт нь "авьяаслаг эрдэмтний зураг", нөгөөд нь "сэргийлэхээс эрэн сурвалжлагдаж байгаа гэмт хэрэгтний зураг" гэж хэлсэн байна. Энэ мэдээллийг санамсаргvй маягаар дурьдах төдий өнгөрсөн боловч тухайн хvнийг тодор-хойлоход шийдвэрлэх vvрэг гvйцэтгэжээ. "Авьяаслаг эрдэмтэн" гэж хvлээн авсан оюутнууд "Тэрээр саруул сайхан духтай, бvтээлч эрч хvчээр нэвт гэрэлтсэн ухаалаг харцтай, хvч зоригийг нь илтгэсэн шулуун хамартай, сайхан сэтгэлийнх нь илрэл болсон хөнгөн инээмсэглэл уруулд нь тодорсон хvн..." гэх зэргээр тодорхойлсон бол "Энэ бол гэмт хэрэгтэн гэсэн сэтгэгдлээр хvлээн авсан оюутнууд "Ухаалаг биш тэнэг байрын духтай хэнийг ч алахад бэлэн байгаа юм шиг хөнхгөр харцтай, муу vйлээс буцахааргvй шөвгөр хамартай, бvхнийг дайсагнасан хvйтэн ёжтой инээмсэглэлтэй..." гэжээ. Зөвхөн нvvр царайг нь ийнхvv тодорхойлсон төдийгvй хайш яаш хувцасласан байдал нь ч өөр өөрөөр тусгагдсан байна. "Ухаалаг, бvтээлч хvмvvс гадаад төрхөө төдийлөн анхаардаггvйн илрэл", "Нийгмийн хэм хэмжээг эсэргvvцсэн мэт хайш яаш хувцасласан байна..." гэх мэт. Эдгээр тодорхойлолтуудыг уншаад нэг хvний тухай өгvvлж байна гэж хэлэхэд ч хэцvv байна шvv дээ. Ийнхvv алдаатай тодорхойлсны учир юу вэ? Зургийг тарааж өгөхдөө судлаачийн санамсаргvй мэт хэлсэн vгэнд хамаг учир байгаа юм. "Эрдэмтэн", "Гэмт хэрэгтэн" гэсэн хоёрхон уг тухайн хvний зургийг хvртэн танихад ийнхvv хvчтэй нөлөөлжээ Туршлагагvй оюутнууд ийнхvv алдав уу? Vгvй. XVIII зууны vед хvнийг таних чадвараараа гайхагдаж байсан Христосын санваартан Иоганн Лафатер ч иймэрхvv алдаанаас зайлж чадаагvй гэнэ. Тэрээр танихгvй хvнийг зөвхөн л зургаар нь оновчтой зөв тодорхойлж чаддаг байсан нь тvvнийг ихэд алдаршуулжээ. Европ даяараа тvvнийг шvтэж байсан ч шалгахаар шийдсэн тохиолдол гарчээ. Жан Жан Руссогийн суу билгийг Лафатор шvтдэг байсныг нь ашиглан тvvнийг шалгахаар шийдсэн байна. Тvvнд энэ бол Францын гvн ухаантны зураг хэмээн нэгэн зургийг илгээснийг Лафатер бишрэлтэйгээр ширтэн "Энэ бол суу билэг, тvvний нvд хамар нь байгаль эхийн бvтээсэн гайхамшигт авьяасыг илтгэж байна..." гэх зэргээр хэлжээ. Гэтэл энэ нь Парижийн гянданд хоригдож байсан алуурчныг дvvжлэгдэхээс өмнөхөн авсан зураг байлаа. Хvмvvст хандах бидний хандлага тэднийг таних, тусган хvлээж авахад ингэж нөлөөлдөг байна. Сэтгэл санааны байлал Сэтгэл санаа өөдрөг, амгалан vед уулзаж учирсан хvн бvхэн өөдрөг сайн хvн шиг санагддаг. Гэтэл уйтгартай, тvгшvvртэй vед vvний эсрэг сэтгэгдэл төрдөг. Хvний сэтгэл санааны байдал бусдыг хvртэх, хvлээн авахад хэрхэн нөлөөлж байна вэ? гэдгийг тодорхойлохын тулд "Харилцааны сэтгэл зvйн" хичээлийн явцад маш энгийн туршилт хийж vзсэн юм. Шалгалтын өмнөх vе бол оюутнуудын хувьд нилээд тvгшvvртэй, ачаалалтай vе байдаг. Яг энэ vед нь нэгэн магистрант бvсгvйгээр оюутнуудаас судалгаа авахууллаа. Судалгаа авсных нь дараа тvvний талаар төрсен сэтгэгдлээ бичнэ vv? гэсэн хvсэлтийг оюутнуудад тавьсан юм. Гэтэл ихэнх нь "хатуу зантай", "эршvvд", "намба муутай хувцасласан", "харамч" гэх зэргээр сөрөг талаас нь тодорхойлсон байв. Харин шалгалт шvvлэг өнгөрсний дараа дээрх магистрант өөр хэсэг оюутнаас судалгаа авсан юм. Судалгааны дараа тэдний сэтгэгдлийг бичvvлж авахад "маш цоглог", "зоримог зантай", "энгийн чөлөөтэй хувцасладаг", "аятайхан хvн" гэх зэргээр тодорхойлсон байлаа. Шалгалтын дараа уулзсан оюутнууд тvvнийг илvv эерэг vнэлснийг та анзаарсан байх. Сэтгэл санаа тайван бус, тvгшvvртэй vед хvн бусдад хайнга, таашаалгvй хандах магадлал өндөр, хvний сөрөг талыг илvv тодорхой тусгах хандлагатай байдаг. Бусдын талаар бидний өгч байгаа vнэлгээ нь тэднийг vнэлсэн vнэлгээ төдийгvй өөрөө өөрийгөө vнэлсэн vнэлгээ байдаг. Өөртөө итгэлтэй хvн бусдыг сайхан сэтгэлтэй, найрсаг, чадварлаг гэх зэргээр ихэвчлэн vнэлдэг бол өөртөө итгэлгvй хvмvvс бусдыг уриалгахан биш, дайсагнасан зантай, хvнийг дэмждэггvй гэх зэргээр сөрөг талаас нь хардаг. Хумvvс яагаад өөрийнхөө байдлыг бусдад тохдог вэ? Аливаад шvvмжлэлтэй хандах чадваргvй, өөрийгөө сайн таньж ойлгож чадаагvй хvмvvс энэ алдааг бусдаас илvv гаргадаг. Харилцаа ханллага Тухайн хvний талаархурьдчилсан мэдээлэл хандлага тvvнийг vнэлж дvгнэхэд хэрхэн нөлөөлдгийг бид өмнө авч vзсэн. Харин одоо бидний хоорондын харьцаа хандлага эерэг байдалтай эхэлж байна уу? эсвэл сөрөг байдалтай эхэлж байна уу? гэдгээс анхны сэтгэгдэл хэрхэн шалтгаалахыг авч vзье. "Шинэ багш" хагас цагийн турш зарим оюутнуудтай элэгсэг дотно, заримтай нь албархуу, хөндий харьцсан байна. Vvний дараагаар багшийнхаа талаар тодорхойлолт өгөхийг оюутнуудаас хvсчээ. "Эелдэг" харьцаатай багшийг vнэлсэн vнэлгээ нь "хvйтэн хөндий" багшийнхаас хавьгvй дээгvvр байжээ. Бидэнд хандаж байгаа хандлагатай холбоотойгоор харилцааны явцад vvсэх алдааг хэрхэн залруулах вэ? Бидэнд сайн ханддаг, биднийг ойлгодог хvн бидэнтэй санал зөрж биднийг буруутгаж байна гэж төсөөлье. Харин бидэнд муу ханддаг, биднийг ойлгодоггvй байсан хvн бидэнтэй санал нэг байвал яах вэ? Энэ мэт ээдрээтэй байдлаас гарахад зөвхөн бодитой зөв сэтгэлгээ, харилцааны ур чадвар, ёс суртахуун нөлөөлдөг. Жишээ нь харилцааны соёлгvй, бардам зантай оюутан хичээлээ сайн мэдэж байвал багш ямар дvн тавих вэ? Багшдаа муу ханддаг "таалагддаггvй" гэсэн vзvvлэлтийг биш, харин юу мэдэж байгааг нь vнэлж байгаа бол та сайн дvн тавихаас өөр аргагvй. Энэ бол таны харилцах ур чадвар, ёс сургахууныг шалгасан жижиг атлаа "том" асуудал. Энэбол бидэнд хандах хандлагатай холбоотой харилцааны явцад vvсдэг алдааг залруулах энгийн арга. Тэнцвэргvй байлал Нийгэмд эзэлж байгаа байр суурь, ажил мэргэжил, эрдэм боловсрол, эд хөрөнгөөрөө хvмvvс харилцан адилгvй байдаг. Харилцагчдын хоорондын эдгээр ялгаа, тэнцвэргvй байдлаас vvдэн зарим талын алдаа vvсдэг. Тухайн хvн чухам юуг чухалчлан vнэлж байгаагаас энэ алдаа шалтгаална. Өвчтэй vедээ эрvvлийг чухалчилна. Энэ vед эрvvл хvн хvчтэй, чийрэг, ухаалаг харагддаг. Гэтэл гаднаасаа эрvvл чийрэг харагдаж байгаа хvн бvхэн сэтгэлийн тэнхээтэй, ухаалаг байж чаддаггvй. Vvний нэгэн адилаар эрдэм мэдлэгийг эрхэмлэдэг хvн өндәр боловсролтой хvнийг бvх талаар нь хэтрvvлэн vнэлэх хандлага ажиглагддаг. Нэгдvгээр ангийн сурагчид бол "Багш бvгдийг мэддэг учраас бидэнд хичээл заадаг" гэж боддог учраас багшийгаа шvтэж, тvvний хэлсэн бvхнийг хичээнгvйлэн гvйцэтгэхийгхичээдэг. Зарим дарга нар албан тушаалынхаа өндөрлөгт дулдуйдан доод тушаалынхаа хvмvvстэй уулзахдаа хэн бvхний мэдэх энгийн зvйлийг сvр бадруулан ярьдаг нь тэднийг басамжилж буй алдаа юм. Гадаад төрх Хvний гадаад төрх байдал нь анхны сэтгэгдэл vvсэхэд нөлөөлдөг хvчин зvйлийн нэг юм. Хvний гадаад байдлыг тvvний сэтгэл зvйн онцлог, зан төлөвтэй нь холбон тайлбарлах оролдлого эртний Грекийн соёл иргэншилтэй холбоотой юм. Тухайлбал, Аристотель "Бух мэт ланцгар хамартай хvн залхуу, гахай мэт өргөн ээтгэр хамартай бол тэнэг, нохой мэт шөвгөр хамартай бол шаралхуу, шонхор мэт шөвгөр бол зоригтой..." гэж бичиж байжээ. Энэ vзэл санаа хөгжсөөр XVIII зууны vед нилээд газар авчээ. Жишээ нь: Лафатер, Галля нарын vзэл санаа нь Немцийн зохиолчид, ялангуяа Чезаре Ломброзо нарын онолд vзэлд чухал байр суурь эзэлдэг. Ломброзо насан туршдаа шоронгийн эмчээр ажиллаж байсны дvнд гэмт хэрэгтний онцлог бол төрөлхийн юм гэж vзэж байжээ. Гэмт хэрэгтнvvд нь гадаад төрх байдлаараа ердийн хvмvvсээс ялгаатай байдаг төдийгvй хvй нэгдлийн нийгмийн vеийн хvний бvдvvлэг шинж тэмдгийг агуулж байдаг гэж vзэж байв. Энэ мэт онцлог шинжийн гадаад илрэл: эрvv нь эв хавгvй, нvvрний тэгш хэм алдагдсан, мэдрэмж нь унтарч мөхсөн, нvvр царай нь эгэл хvнийх мэт улайж эвгvйцдэггvй..., бие махбодио шивж эрээлэх хандлагатай. Сэтгэцийн эдгээр эмгэг нь өширхvv, амиа бодсон бардам, тэнэг явцуу зан, ёс суртахуунгvй байдлаар нь илэрдэг бөгөөд тэдний хэл яриа нь огцом, бvдvvлэг, бичиг нь хvртэл балар эртний хvмvvсийн дvрс бичиг мэт... гэж vзэж байсан бөгөөд 1876 онд бичсэн “ Гэмт хэрэгтэн хvн” хэмээх номондоо "Алуурчид бол том эрvvтэй, урт чихтэй, шил мэт цэхэр нvдтэй, хулгайчид нvд жижигтэй, галдан шатаагчид, өөдгvй хvмvvс нь махир хамартай байдаг гэх зэргээр гэмт хэрэгтнvvдийн хэв шинжийг гадаад төрх байдлаар нь тодорхойлохыг оролдож байжээ. Гэвч Ломброзогийн сургаал цаашдаа хэрэглээ болон дэлгэрч чадсангvй. Хууль цагдаагын шинжээчдийн дvгнэлтээс vзэхэд гадаад төрх байдлаараа харилцан адилгvй хvмvvс гэмт хэрэг vйлддэг байна. Гаднаас нь харахад соёлтой сэхээтэн төрхтэй хvн, гоо сайхан бvсгvй ч аймшигтай муухай хэрэг vйлддэгийг бид мэдэх билээ. Хvний гадаад төрх байдлыг бусад олон зvйлтэй хослуулан ажиглаж нягтлан шинжих нь чухал юм. Гоо сайхан Гоо сайхан гэж юу вэ? Яагаад хvмvvс гоо сайхныг тахин шvтдэг вэ ? Энэ нь сайхан хэлбэртэй хоосон сав уу? Yгvй бол уг савнаас бадамлан буй мөнхийн гал уу? Сэтгэл зvйч , шинжээчид хэсэг хvмvvсийн зургийг гоо vзэсгэлэн, сэтгэл татам байдлаар нь зэрэглэсэн. Дараагаар нь уг зургуудыг хvмvvст тараан өгөөд зургийн эзнийг тодорхойлохыг хvсчээ. Царайлаг хvмvvсийг бусдаас илvv өөртөө итгэлтэй, илэн далангvй, аз жаргалтай, тайван, ухаалаг, овсгоотой гэх зэргээр vнэлсэн байв. Гоо сайхан, царайлаг хvмvvсийн сэтгэл зvйн тодорхойлолт нь бусдаас дээгvvр байдаг төдийгvй ажил төрлийн vнэлгээ нь ч дээгvvр байдаг гэж зарим хvмvvс vздэг. Гоо сайхан бол харилцаа амжилттай явагдахын баталгаа мөн vv? Vvнд яв цав хариулт өгөхөд төвэгтэй юм. "Гоо сайхан ертөнцийг аварна", "Гоо сайхан бол аймшигг зэвсэг мөн", "Царайны сайхныг бус, ухааны сайхныг эрхэмлэ" гэх мэт харилцан адилгvй vг хэллэг ч олон буй. Харилцааны явцад хvний гадаад төрх байдал нөлөөлдгийн адилаар гоо сайхан ч бас нөлөөлнө. Сайхан эмэгтэй өөрөө хvнд тааламжтай сэтгэгдэл төрvvлээд зогсохгvй тvvнийг дагалдан яваа хvмvvсийн vнэлгээнд ч бас нөлөөлдөг байна. Жишээ нь царайлаг эмэгтэйтэй цуг явж байгаа эрэгтэй хvний сайн талыг царай муутай эмэгтэйтэй цуг яваа хvнийхээс илvv олж хардаг гэнэ. Vvнийг зарим ном зохиолд "Бараа бологчийн нөлөөлөл" гэж нэрлэсэн байдаг. Гоо сайхны нөлөөллийг зар сурталчилгаанд өргөн ашигладгийг бид мэднэ. Гэхдээ гоо сайхны талаарх улс vндэстний болон хувь хvмvvсийн ойлголт харилцан адилгvй юм. Хэрвээ гоо сайхны харилцаанд гvйцэтгэх vvргийг хэтрvvлэн vнэлбэл эгэл жирийн төрсөн, эсвэл царай муутай олон хvмvvсийн харилцаа маш амжилттай явагдаж байгаа олон тохиолдлыг бид тайлбарлаж чадахгvйд хvрэхсэн билээ. Харилцаа ба гоо сайхан Харилцааны эхний vед болон богино хугацааны, тvр зуурын харилцааны явц дахь гадаад vзэмж, гоо сайхан нөлөөллийг vгvйсгэдэггvй. Удаан хугацааны харилцааны явцад гадаад төрх хоёрдугаарт тавигдаж эхэлдэг. Хvнийг гадаад төрх, гоо сайхнаар нь сонгох сонголт ихэвчлэн ухамсаргvй явагддаг. Хvн бvрт өөрийн гоо сайхан гэж бий. Иймд өөрийн нөөц, хосгvй гоо сайхнаа олж ашиглах нь чухал. Анхны сэтгэгдэлд нөлөөлж байдаг бусад олон хvчйн зvйлvvдийг нэрлэж болно. Америкийн сэтгэл зvйч Гордон Олпорттанихгvй хvмvvсийг анхны сэтгэгдлээр vнэлэхийг судлуулагчдад санал болгожээ. Тvvний явуулсан судалгааны vр дvнгээс vзэхэд нvдний шилтэй, өндөр духтай хvмvvсийг ухаалаг итгэлтэй, настайвтар, махлаг эрчvvдийг найдвартай, хариуцлагатай, инээмтгий хvмvvсийг ухаалаг нөхөрсөг гэж vнэлэх хандлагатай байдаг болох нь тогтоогджээ. Судлаач өөрөө энэ хандлагыг хvмvvсийн сэтгэлгээн дэх өнгөцхөн төсөөлөлтэй холбож тайлбарласан байна. Нvдний шилтэй хvмvvс их юм уншсанаас хараа нь муудсан, том духтай хvмvvсийн тархины эзлэх жин их гэх мэт. Энэ бvхнийг уншсаны эцэст анхны сэтгэгдэл алдаатай байх магадлал ихтэй гэдгийг уншигч та ойлгосон нь лав. "Хvний сайныг ханилан байж, хvлгийн сайныг унан байж тань" гэсэн ардын зvйр vг анхны сэтгэгдлийн vнэн мөнийг танихад чухал vvрэгтэй юм. Хvний ам ажлын нэгдэл, ааш зан, vерхэл нөхөрлөл, хийж бvтээсэн зvйл зэрэг "чухам юу хийж чаддаг, ямар хvн бэ?" гэдгийг харуулах олон vзvvлэлт байдаг. Эдгээр бодит vзvvлэлтvvд нь хvнийг зөв танихад саад тотгор болж байдаг анхны сэтгэгдлийн алдаа, эндvvрлийг аяндаа залруулж өгдөг "амьдралын" шалгуурууд юм. Зөвхөн эдгээр шалгуураар шалгагдан нотлогдохыг нь хvлээн суувал "Өнгөрсөн борооны араас цув нөмрөв" гэгч болох биз. Таны ажигч гярхай зан, нягтламтгай чанар бол хvнийг буруу зөрvvтанихаас урьдчилан сэргийлэх найдвартай аргуудын нэг билээ. А.Баярмаа