Навч шиг бодол минь харцыг чинь хөнтөрч суунаяадгийм
Надаас ингэтлээ холдоход чинь
Би гуниглаагүй
Бодол чинь өмнө минь
Тэгтлээ чичирч байхад
Борооны дусал ч надад
Хүйтэн санагдаагүй
Болжмор мэт өдрүүдээн дурсаж нялхрахад
Буруугийн өмнөх зөвийг чи түшиж босгоогүй
Энэ л агшинд хором бүхэнд
Эхлэл төгсгөл 2 ээлжилдэгийг
Эндүүрч нэг ч санаагүй
Эхлэл гэмээн төгсгөл
Төгсгөл гэмээн эхлэл
Эндүүхэн амраг минь сөхөөр
Магадгүй
Маргаашийн тухай бодолдоо бүдэрч явахад чинь
Мартаж чадахгүйг чинь мэддэгийн учир
Өнөөдөр би чамаас нисэн одно...                          ganjigvvr...
2012-02-08
Хайрыг минь дааж чи нэгэнт чадаагүйгээс хойш
Хайлган сэтгэлийг минь өргөс бүү болоорой
Харалган гэхэд дэндүү харалган заяатай
Харанхуй тавьлантайгаа эвлэрэн хагацая даа 
2011-12-11
Гал халуун хайрандаа хамтдаа ихийг бүтээе
Цаг хугацаа хичнээн хувьсан өөрчлөгдөвч
Цохиолох зүрх ганцхан хүний төлөө л
Энэ бол жинхэнэ хайр
2011-12-11

           Миний нутаг

Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд
Хойд зүгийн чимэг болсон ой хөвч уулнууд
Мэнэн, Шарга, Номины өргөн их говиуд
Өмнө зүгийн манлай болсон элсэн манхан далайнууд 

     Энэ бол миний төрсөн нутаг   
     Монголын сайхан орон

Хэрлэн, Онон, Туулын тунгалаг ариун мөрнүүд
Хотол олны эм болсон горхи, булаг рашаанууд
Хөвсгөл, Увс, Буйрын гүн цэнхэр нуурууд
Хүн малын ундаа болсон тойрон бүрд уснууд
 
      Энэ бол миний төрсөн нутаг
      Монголын сайхан орон

Орхон, Сэлэнгэ, Хөхүйн онц сайхан голнууд
Уурхай баялагийн охь болсон олон уул даваанууд
Хуучин хөшөө дурсгал, хот бал...

2011-12-08