Хойд туйлд ээж баавгай, хүү баавгай хоёр гүйнэ. Хүү баавгай:
-Ээж ээ, манай удамд африкийн баавгай байсан уу?
-Үгүй ээ, манайх удмаараа цагаан баавгай байсан.
-Тэгвэл би яагаад даараад байгаа юм бол оо?

Нэг эр зах дээр алимны үр зарж байна. Нэг хүүхэн:
-Энэ үрийг хэн авдаг юм?
-Ухаантай болох гэсэн хүмүүс авдаг л юм даа.
-Нээрээ ухаантай болдог юм уу?
-Тэгэлгүй яахав.
-10 ширхэгийг өгчих.
Хүүхэн 10 ширхэгийг аваад идсэнээ:
-Би энэ мөнгөөрөө 1 кило алим аваад үрийг нь үнэгүй идчих байсан байна ш дээ.
-Болчихсон байна ш дээ!
-Дахиад 10-ыг өгчих!!!

-Ээж ээ, манай муур суултуурын ус уугаад байна.
-Суултуурын ус ...
2012-01-10